МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 05 сарын 06 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг нэмсүгэй:

“6.Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН